Малчид онлайнаар худалдаа хийх бололтой

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Малчид онлайнаар худалдаа хийх бололтой

Хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний түүхий эдийн биржийн тухай хуулийн төсөл өнөөгийн нийгэмд хамгийн их хэрэгцээтэй гэж санаачлагчид нь үзэж байна. Өөрөөр хэлбэл, малчдын амьжиргааг дэмжих, түүхий эдийн үнийг тогтворжуулж, жишиг үнэд хүргэхэд тустай гэж тооцоолж байна. Бусад гадны улс оронд ийм бирж олон байдаг ч дан ганцаар дагнасан байдаг гэнэ. Харин манай улсын хувьд хөдөө аж ахуйн салбараа бүхлээр нь багтаасан учраас цаг хугацааны хувьд нэлээд ихийг шаардаж, нөгөө талаар багагүй ашиг өгнө гэж тооцоолж байна. Энэ хуулийг дагаж мөрдөхтэй холбогдуулж малчид эхлээд гэрээ хийнэ. Үүний дараа  биржтэйгээ холбогдож онлайнаар худалдаа хийх юм байна. Энэ нь малчдын шатахууны зардал мөнгийг хэмнэхээс гадна захиалагчдаа урьдчилан тооцоолж авах бараа бүтээгдэхүүний хэмжээгээ ч урьдчилж төлөвлөх боломжтой болох гэнэ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж