Их мастер Д.Эрдэнэбилэг хэсгээ тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2013.06.06-нд нийтлэгдсэн

Их мастер Д.Эрдэнэбилэг хэсгээ тэргүүлж байна

ОХУ-ын Уфа хотноо даамын эрэгтэйчүүдийн 53 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжиж байна.

Өчигдөр тэмцээний тавдугаар тойргийн тоглолтууд болж “А” хэсэгт өрсөлдөж буй олон улсын их мастер Г.Ганжаргал Беларусын их мастер Е.Ватутинтай зургаан цагийн турш өрсөлдсөн боловч ялагдал хүлээлээ. Харин “B” хэсэгт өрсөлдөж буй их мастер Д.Эрдэнэбилэг Малийн М.Мариког буулган авснаар найман оноотой болж, "B" хэсгийг тэргүүлж байна.

Өнөөдөр болох зургаадугаар өрөгт их мастер Д.Эрдэнэбилэг Тринадад ба Тобаго улсын тамирчин Диксон Мауфн-тай, их мастер Г.Ганжаргал дэлхийн зургаан удаагийн аварга А.Георгиев (ОХУ)-тай тоглоно. Тоглолт Улаанбаатарын цагаар 12 цагт эхлэх бөгөөд 17.00 цагийн үед тэмцээний дүн гарах юм.

Тэмцээний "В", "А" хэсгийн өргийн дүнг хүснэгтээс харна уу.



Тэмцээний талаарх мэдээллийг www.mondaam.mn болон www.wdc2013ufa.ru сайтуудаас хүлээн аваарай.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж