Хэрэв “Хезболлах” Ассадын талд дайтахаа зогсоохгүй бол Сирийн босогчид тэдний эсрэг Ливаны нутагт байлдаж эхлэнэ гэж заналхийлжээ.
Фото: Hatem Moussa

Фото: Hatem Moussa
Энэ талаараа Сирийн чөлөөт арми НҮБ-д дуулгасан тухай зургадугаар сарын 4-нд араб хэлээр нэвтрүүлдэг “Эль-Хура” хэмээх Америкийн радио мэдээлжээ.
Энэ мэдээлэлтэй зэрэгцээд Башар Ассадын дэглэмд ойр Сирийн хэвлэлд мэдээлснээр Засгийн газрын цэрэг Ливаны хилээс холгүй Эль-Кусейр хотын баруун өмнөд дүүргийг эзэлсэн тухай мэдээлж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР