
Хоукаас гадна залуу жүжигчин Селена Гомез, Жон Войт, Жеймс Маслоу нар тоглож байгаа уг кино ирэх наймдугаар сарын 30-наас эхлэн үзэгчдийн хүртээл болох аж.
Түүнчлэн энэ онд тоглох түүний өөр нэгэн шинэ бүтээл нь Ричард Линклейтерийн “Boyhood” нэртэй шинэ кино гэнэ. Сонирхуулахад, энэхүү киноны зураг авалтыг 2002 оны тавдугаар сараас эхлэн авч эхэлжээ. Тус кинонд харилцаагаа бүрмөсөн таслахаар шийдсэн нэгэн хосын амьдралыг өгүүлэх бөгөөд зургаан настай бяцхан хүү нь өсч томрон 12 жилийн дараа аав ээжтэйгээ харилцаж байгаа тухай гэр бүлийн ээдрээт амьдралыг харуулдаг аж.
Э.АНХТУЯА