Зөвшөөрөлгүй газар буувал албадан нүүлгэнэ

Хуучирсан мэдээ: 2013.06.05-нд нийтлэгдсэн

Зөвшөөрөлгүй газар буувал албадан нүүлгэнэ

Дархан хотын Захирагчийн албанаас эрхлэн газрын албаны зөвшөөрөлгүй, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт дур мэдэж буусан айлуудад газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлжээ.

Уг мэдэгдлийг Монгол Улсын газрын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэж хүргүүлж долоо хоногийн хугацаанд зөрчлийг арилгаагүй тохиолдолд тус хуулийн 57 дугаар зүйлийн дөрөв, 59 дүгээр зүйлийн дагуу албадан чөлөөлөх болсныг мэдэгджээ. Аймгийн ГХБХБГ-ын Газар өмчлөл хариуцсан мэргэжилтэн Б.Баярмаа, Өнгөрсөн онд зөвшөөрөлгүй газар буусан 16 нэгж талбарыг албадан чөлөөлүүлж зөрчлийг арилгасан. Одоогийн байдлаар Дархан сумын 15 дугаар багт л гэхэд энэ оны газар зохион байгуулалтад төлөвлөгдөөгүй газарт буусан 20 гаруй айлд газраа даруй чөлөөлөхийг шаардсан мэдэгдэл өгсөн. Цаашид иргэдийг тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт дур мэдэн хашаа, барилга байгууламж барихгүй байхыг орон нутгийн хэвлэлээр олон нийтэд мэдээлсэн. Хэрвээ шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд албадан чөлөөлөхөд гарах бүх зардлыг тухайн иргэн хариуцах тул анхаарах хэрэгтэй гэдгийг сануулсан. Энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан гэр бүлийн хэрэгцээнд шинээр олгогдох газрыг 5тавдугаар сарын 24-өөс эхлэн олгож байгаа. Дархан сумын Хөтөл хороололд олгогдох 39.2 га газрыг 560 иргэнд хувиарлан олгохоор төлөвлөгөөнд тусгагдсан. Цаашид газар авах хүсэлтэй иргэд газар өмчилж аваагүй ч гэсэн лавлагаа болон Багийн засаг даргын тодорхойлолтын хамт аймгийн газрын албанд хандаж болох юм гэв.

Б.НОРОВСАМБУУ

Эх сурвалж: http://darkhanith.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж