
Монголын үндэсний радио телевизийн захирал М.Наранбаатарыг ажлаасаа халагдах өргөдлөө өгсөн гэх яриа тархаад буй. Тиймээс энэ талаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Х.Чилаажаваас тодруулахад, “Тийм зүйл болоогүй. М.Наранбаатар ажлаа хэвийн гүйцэтгэж байгаа” гэсэн хариултыг өгсөн юм. МҮОНРТ-ийн захирлын хувьд биеэ эмнүүлж байгаа гэх шалтгаанаар ажлын чөлөөлтэй байгаа гэнэ.
Ж.ГЭГЭЭ