Цацрагийн ямар тун хортой вэ?

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Цацрагийн ямар тун хортой вэ?

Цацрагийн ямар тун хүнд хортой вэ? гэж хайж яваад ийм нэг нийтлэл олсноо чадан ядан Монголчиллоо.
Орнганизмд
хэр хурдан шингээгдэж, зайлуулагдах болон гэмтээх хэмжээ нь цацраг
идэвхт изотофийн хагас задралын хугацаанаас хамаардаг.
Цацраг
идэвхийн хортой нөлөөний тухай ихэнх судалгаа нь нэг эст организмд
хийгдсэн байдаг. Хүн болон бусад олон эст организмд энэ нь илүү нарийн
төвөгтэй нийлмэл байх нь мэдээж юм. Учир нь цацраг идэвхээр гэмтсэн нэг
эс нь организм дахь бусад эсэд шууд бусаар нөлөөлдөг байж болно. Арьс,
бэлгийн булчирхай, нарийн гэдэс болон цусны эсүүдийг үүсгэдэг эд болох
дэлүү, цөмөг, тунгалгийн зангилаа зэрэг хамгийн идэвхтэй хуваагддаг
эсүүд нь хүний биеийн хамгийн мэдрэмтгий хэсэг болдог.
Цацраг
идэвх нь биологийн молекулуудыг ионжуулдаг учраас хортой юм. Тэдгээр
ионууд нь чөлөөт радикал үүсгэж уураг, мембран ба нуклеин хүчлийг
гэмтээх боломжтой.
Цацраг
идэвх нь нэг суурийг эвдэх /ихэвчлэн Тимин/, ДНХ-ийн дан болон давхар
гинжийг эвдлэх, өөр ДНХ-ийн гинжүүдийг хооронд нь холбох болон ДНХ-г
уурагтай холбох зэргээр ДНХ –г гэмтээдэг. Эвдэрсэн ДНХ нь хорт хавдар,
төрөлхийн гажиг тэр ч байтугай үхэлд ч хүргэж болно.
Гэсэн
хэдий ч эс нь биохимийн засварлах системтэй. Үүгээр зарим бага зэрэг
цацраг идэвхийн шарлагын гэмтээх нөлөөг эргүүлэн хэвийн болгож чадна.
Энэ нь бие организм бага тунтай цацраг идэвхийг тэсвэрлэх чанарыг
нөхцөлдүүлдэг. Бодит байдалд бүх хүн амьдралын турш маш бага тунтай
цацраг идэвхээр шарагддаг. Урт хугацааны туршид дээрх шиг бага тунгийн
үзүүлэх биологийн нөлөөг бараг л хэмжих боломжгүй байна. Гэлээ ч цөмийн
цахилгаан станцын хэвийн ажиллагаа болон агаар мандалд цөмийн зэвсэг
турших үед хүрээлэн байгаа орчинд үл ялиг цацраг идэвх ялгарах нь онолын
хувьд хүнд хавдар үүсэх магадлалын бага зэрэг нэмэгдүүлдэг ч үүнийг
судлаачид гарцаагүй тохиолдлоор нотолчхоогүй л байна.
Сүүлийн
үед цацраг идэвхийн организмд үзүүлэх хор хөнөөлийн босго тун нь ямар
хэмжээтэй гэдэг тал дээр судлаачид санал зөрөлдөөнтэй байна. Өөрөөр
хэлбэл босго тун гэдэг нь тодорхой тунгаас бага цацраг идэвх нь амьд
организмд хор нөлөөгүй гэсэн санаа юм.
Зарим
судлаачид үүнд ямар ч босго тун гэж байхгүй, ямар ч тунгаар зарим
биологийн гэмтлийг үүсгэж болох эрсдэл дагуулдаг гэдэг санааг
баримталдаг. Тэгэхээр цацрагийн маш бага тунгаар үүсгэгдсэн гэмтлүүд
хуримтлагддаг байж магадгүй эсвэл бусад хортой агентуудаар нэмэлт гэмтэл
үүсэж хүнийг аюулд учруулдаг гэж үздэг.
Бусад
судлаачид нь үүнд цацрагийг хортой нөлөө үзүүлэх босго тун гэж бий
гэдэг талд зогсдог. Тэд биологийн засварлах систем нь бараг бүх эсэд
байдаг, хэт бага цацраг идэвхийн тунгаар үүсгэгдсэн биологийг гэмтлийг
завсарлаж чаддаг гэдэгт итгэдэг. Тиймээс тэдгээр эрдэмтдийн нотолгоогоор
бол цацрагийн хэт бага тунд хүмүүс ер нь шарагдаж байдаг ч хор нөлөөгүй
юм. /Би бол бас энэ талд нь зогсоно оо /
Цацрагийн
хор нөлөөний хамгийн мэдээлэлтэй судалгаануудын нэг нь Жэймс Ниил-ийн
багийн Хирошима, Нагасаки-д 1945 оны цөмийн дэлбэрэлтээс эсэн мэнд
үлдэгчдийн урт хугацааны судалгаа юм. Эдгээр дэлбэрэлтээс эсэн мэнд
үлдэгчдэд хорт хавдар, леукемиа болон бусад өвчин хэвийн биш өндөр
давтамжтай байсан.
Тэгэхээр яг хэдэн микро/милли Зиверт байвал хүнд хортой эсвэл хоргүй гэсэн хариуг олж чадсангүй. Бага байх тусмаа сайн л гэдэг нэг санааг эндээс олж авлаа.
1милли =1000микро
Цацрагийн тун нь хүнд удамших гажгийг үүсэх биологийн өөрийн давтамжийг нэмэгдүүлдэг.

Эх сурваж:
http://tustai.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж