Төрийн албанд шударга ёс тогтооход хамтарна

Хуучирсан мэдээ: 2013.06.05-нд нийтлэгдсэн

Төрийн албанд шударга ёс тогтооход хамтарна

Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл, “Иргэний шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар өнөөдөр хамтран ажиллах батламж бичигт гарын үсэг зурлаа.

Төрийн албаны үйл ажиллагаанд хууль ёсыг тогтоох, шударга ёсыг хэвшүүлэх, хүнд суртлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү батламж бичгийг үзэглэв. Энэ үер Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл “Хууль зүйн салбарын шинэчлэлд анхаарал тавьж, санал бодлоо байнга илэрхийлж байдаг төрийн бус байгууллагын төлөөлөл бол хуульч, судлаач Х.Бат-Ялалт гэдгийг дурьдаад, шударга ёсыг тогтооход иргэдийн оролцоо маш чухлыг  онцлов.

Харин “Иргэний шударга шүүх” ТББ-ын тэргүүн хууль зүйн салбарын шинэчлэлийг дэмжиж буйгаа илэрхийлээд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Иргэний харилцах дэвтрийн хамт О.Алтангэрэл даргад гардуулсан юм. Иргэд төрийн байгууллага, албан тушаалтантай албаны журмаар харилцахдаа уг дэвтрийг хөтлөх бөгөөд өөрсдөө хянах юм байна. 

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж