-УИХ болон намууд өөрсдийн гэсэн вэб сайттай. Гэтэл хэлэлцүүлгийг веб сайтаараа биш Facebook-ээр явуулах болсон нь ямар учиртай юм бэ?
-Нэгдүгээрт Facebook нь сүүлийн үед интернет хэрэглэгчдийг хурдацтай хамарч одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 13000 орчим хэрэглэгчтэй болсныг харгалзсан. Хоёрдугаарт Facebook-ээр хэн бичиж байна вэ гэдгийг шууд мэдэж болох давуу талтай тул, элдэв бүдүүлэг үгээр дайрч доромжилсон зүйл бичих , худал ташаа, хариуцлагагүй мэдээлэл тавих нь эрс бага байх /b. Илүү ажил хэрэгчээр хандана л даа.
-Хүмүүс өдөр тутмын ажил, амьдралынхаа дундуур УИХ-аар хэлэлцэх гэж буй хуулийн төслийг олж үзээд, уншиж танилцах бас хэлэлцүүлэг мэтгэлцээнд оролцох зав зай муутай байдаг. Тэгэхээр олон хүнийг хамарсан хэлэлцүүлэг болж чадах юм уу?
-Бид ч бас эдгээр байдлыг харгалзан үзээд иргэдийн цаг завыг хөнгөвчилсөн байдлаар хэлэлцүүлгийг явуулъя гэж бодож байгаа. Хуулийн төслийг бүтнээр нь биш харин дотор нь байгаа заалт зохицуулалтуудаас иргэдийн хамгийн их сонирхсон, эрх ашигт нь холбогдолтой гэснийг нь сонгож хэлэлцүүлгийн сэдэв болгох юм. Энэ хавар гэхэд Бэлчээрийн тухай , Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай , Биржийн тухай гээд олон чухал хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаа. Дөрвөн жилд нэг удаа болдог УИХ-ын сонгуулиас бусад үед иргэд Үндсэн хуулиар олгогдсон төрийн эрх барих, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцож чаддаггүй гэдэг гомдол шүүмжлэл явдаг. Тэгвэл өнөөдрийн хөгжил дэвшлийг ашиглаад гадаадад суугаа монголчууд, интернэттэй аймаг сумдаас ч хуулийн хэлэлцүүлэгт өргөн оролцож санаа бодлоо УИХ-ын шийдвэрт тусгуулах боломж бий болсон. УИХ ын Ардчилсан намын бүлэг зөвхөн санаачлага л гаргаж байгаа юм.
-Энэ хэлэлцлүүлэгт оролцоё гэсэн хүн яаж холбогдох вэ?
-Хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй хүн өөрийн Facebook хаягтай байх ёстой. Уг цахим хуудасны гишүүн хэлэлцүүлэгт орох хүсэлтээ УИХ дахь Ардчилсан намын бүлэгт гаргаж бүртгүүлэхэд л хангалттай.
-Танай бүлгээс чуулган завсарлах бүрийд цувралаар гаргадаг хуулийн танилцуулгыг аймаг, сум болгонд тараадаг ч иргэн бүрт хүртээмжтэй байж чаддаггүй юм билээ?
-Иргэдэд хуулийг энгийн цэгцтэй байдлаар ойлгуулах, хууль сурталчлах зорилгоор энэхүү цуврал гаргадаг. Сонирхсон иргэд албан байгууллага манай бүлгийн www.democrats.mn хаягаар нэвтрэн номыг татаж авах боломжтой.

Г.Дарь