Нийслэлийн аварга үсчин тодорлоо

Хуучирсан мэдээ: 2013.06.05-нд нийтлэгдсэн

Нийслэлийн аварга үсчин тодорлоо

Нийслэлийн Захирагчийн Ажлын алба, Дэлхийн Үсчин, гоо засалчдын холбоо /ОМС/-ны гишүүн Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбоо, Монголын үсчин, гоо засалчдын холбоодын хамтарсан Үсчний урлаг, Гоо засалч, Хумсны дизайн урлалын Нийслэлийн аварга шалгаруулах “УЛААНБААТАР 2013” нээлттэй тэмцээн 2013 оны 06-р сарын 04-ны өдөр “Монгол бөхийн өргөө”-нд зохион байгуулагдан шилдгийн шилдэгүүдээ тодрууллаа.

Тэмцээнд Нийслэлийн Баянгол дүүрэг, Хан-Уул дүүрэг, Сонгино хайрхан дүүрэг, Баянзүрх дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатар дүүргийн үсчин, гоо засалч, хумс засалчид үсчний шинэ загварын тайралт, самналт, сонгомол хэлбэржүүлэлт, сахал заслын урлал, бие болон нүүрэн дээр зурах технологи, хумс урлалын үйлчилгээний технологиор өрсөлдлөө.

Тус тэмцээнд Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах “МATRIX” салоны үсчин, гоо засалчид амжилттай оролцож, “Ивээн тэтгэгчийн шагнал буюу “Анунгоо” компанийн нэрэмжит “Өсөх ирээдүйтэй үсчин” шагналаар үсчин Ж.Эрдэнэбулган шагнагдлаа.

"Худалдаа, үйлчилгээний хэлтэс"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж