Эрчим хүчний 17 багц тендерийг зарлажээ

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний 17 багц тендерийг зарлажээ

Улаанбаатар хотын хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангах Дэлхийн банкны зээлээр Дөрвөн зам дэд станц, “Дорнод-1” дэд станцуудыг шинээр барих, Эсгийлэх дэд станцыг өргөтгөхөөр техник эдийн засгийн үзүүлэлт зураг төслийг нь гаргаад буй. Уг ажлын барилга угсралтын гүйцэтгэгчээр  China Power (Beijing) High voltage electrical equipment LLC” ажиллах юм. Мөн Амгалан, Дорнод-2 дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр техникийн нөхцөл олгосон бөгөөд гүйцэтгэгчийг шалгаруулан гэрээ байгуулаад байгаа аж. Түүнчлэн нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийх захын гэр хорооллын цахилгаан эрчим хүчээр хангагдаагүй болон цахилгааны хүчдэлийн түвшин муу хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжруулах 17 багц тендер зарласан байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж