
Тэдний тооцоолсноор Эрчим зохицуулах газар цахилгаан дулааны тарифт өөрчлөлт оруулсан нь өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлж магадгүй байгаа гэнэ. Тиймээс тавдугаар сараас тарифын өөрчлөлтийг мөрдөж эхэлснээр сүү, талх, гурилын үнэ ЭХЗГ-ын тооцоолсноос илүү нэмэгдвэл тарифт хийсэн өөрчлөлтийн шийдвэрийг цуцлуулах болно гэдгийг Үйлдвэрчний эвлэл мэдэгдэв. Мөн сэтгүүлчдэд танилцуулсан уг мэдэгдлийг Засгийн газар, ЭХЗГ болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газарт хүргэнэ гэдгээ дуулгасан.
Б.СҮРЭН