Хамтдаа залуу насаа амталъя

Хуучирсан мэдээ: 2013.06.05-нд нийтлэгдсэн

Хамтдаа залуу насаа амталъя

Залуус бид хэн нэгнээ хаа нэгтэй орхилгүй хамтдаа залуу насаа амталъя.

Хүнд өвчний улмаас хийж бүтээх насандаа хэвтэрт ороод буй энэ залууг н.Ганзориг гэдэг, өдгөө 26 настай. Тэрбээр тархины хүнд гэмтэл авч, харвалт өгсөн бөгөөд хоёр жилийн турш хэвтрийн байдалд байж, бие нь улам муудсаар байна. Түүний ар гэр ядуу зүдүү амьдралтай бөгөөд эцэг, эх нь эцэстээ үр хүүхдээ ч тоохоо больж, газрын мухарт хар гэрт орхиж, хөрш айлын ах нь ажлын бус цагаараа асардаг нэртэй болжээ. Өвчтэй залууг зөнд нь хаясан тухай саяхан ТВ9 телевизээр нэвтрүүлж байсан. Энэ тухай мэдээллийг үзэж, сонссон Швейцарь дахь монгол залуус Ганзоригт туслахаар шийдэж, эмчилгээнд нь зориулан хандив цуглуулжээ. Ингээд өнгөрсөн ням гаригт Ганзоригтой холбоо барьж, гэрт нь очиж, яаралтай эмнэлэгт хэвтүүлэн шинжилгээнд оруулж, эмчлүүлж эхэлсэн байна. Хоёр хоногийн дараа эргэж очиход нь нүд нь сэргээд, царай нь гэрэлтээд миний гар хөдөлдөг болж байна гээд инээмсэглэж байсан гэнэ. Хурдхан шиг хөл дээрээ босч, залуу хүн шиг гялалзаж амьдрах хүсэл түүнд хязгааргүй их бий. Хамгийн гол нь удаан хугацаанд тууштай эмчилгээ, сувилгаа хийсний үр дүнд л хөл дээрээ босох боломжтой гэж эмч нар үзэж байгаа аж. Ийм учраас цаашид дахин өөр сайн эмнэлэг, сувилал, эмч домч, хэвтрийн хүнийг босгоод ирдэг чадалтай хүн байдаг бол үзүүлж, эмчилгээ хийх шаардлагатай байгаа тул энэ талын мэдээллээ нэгтгэж, холбогдох хүмүүст холбож өгөхөөс гадна Facebook-т байрлуулсан дараах мэдээллийг share хийж тус болохыг Швейцарь дахь монгол залуус уриалжээ.

Амьддаа бие биенээ хайрлая.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж