Бодь даатгал, ЗЦГ санамж бичиг үзэглэв

Хуучирсан мэдээ: 2013.06.05-нд нийтлэгдсэн

Бодь даатгал, ЗЦГ санамж бичиг үзэглэв


Монгол улсын даатгалын салбарт тэргүүлэгч Бодь Даатгал ХХК нь нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх зорилгоор “Жолооч жолоочдоо туслая” аяныг санаачлан эхлүүлсэн бөгөөд энэхүү аяны хүрээнд Замын Цагдаагийн Газартай хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд олон хөтөлбөрийг хэрэгжүүлэх ба тэргүүн ээлжинд“Жолооч жолоочдоо туслая” уриалгын дор Авто замын хөдөлгөөнд оролцогчдыг соёлтой, бие биенээ хүндлэн оролцохыг уриалж, замын хөдөлгөөний осол эрсдэлийг бууруулах, бусдад туслаж буй жолооч нарыг дэмжих, урамшуулах, олон нийтэд таниулах, нийгэм дүлгэр дууриал болгох зэрэг ажлуудыг Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, сошиал сүлжээ ашиглан хамтран зохион байгуулах юм байна.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод авто замын ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор автозамын түгжрэл нэмэгдэж, улмаар осол аваар ихээр гарах болсон ч үүний олон шалтгаан нь жолооч нарын хөдөлгөөнд оролцох соёл, бие биенээ үл хүндэтгэдэг байдал нь ихээхэн нөлөөлдөг ба “Жолооч жолоочдоо туслая” аяныг амжилттай хэрэгжүүлснээр дээрх нөхцөл байдлыг бууруулах, осол аваараас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

Аяны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл тун удахгүй ТВ, ФМ болон ЗЦГ-ын болон БодьДаатгал компанийн Фэйсбүүк, Твиттэр хуудсанд тавигдана.

Facebook:    facebook.com/Bodiinsurance.mn     ЗЦГ: http:/facebook.com/

Twitter:        @bodiinsurance                @TrafficPolicemn

“ИТГЭЛТЭЙ – НАЙДВАРТАЙ – ШУУРХАЙ” БОДЬ ДААТГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж