“LG” шинэ загварын гар утсаа танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2013.06.05-нд нийтлэгдсэн

“LG” шинэ загварын гар утсаа танилцууллаа

Өмнөд Солонгосын алдарт “LG Electronics” компани Nexus 4 ухаалаг гар утасныхаа цагаан загварыг танилцууллаа. Энэхүү шинэ загвараа тэд Google компанитай хамтран бүтээсэн байна. Nexus 4 White нь Android 4.2 Jelly Bean үйлдлийн системтэй, 4.7 инчийн 1280* 768 True HD IPS Plus дэлгэцтэй, Qualcomm Snapdragon S4 Pro процессортой бөгөөд 2GB RAM-тай аж.

Шинэ загварын гар утсыг өнгөрсөн тавдугаар сарын 29-нд Хонконгт худалдаанд гаргаж эхэлсэн ба ирэх долоо хоногоос дэлхийн бусад орнуудад борлуулж эхлэх гэнэ.

Г.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж