Жолооны үнэмлэх олгох журам өөрчлөгдлөө

Хуучирсан мэдээ: 2013.06.05-нд нийтлэгдсэн

Жолооны үнэмлэх олгох журам өөрчлөгдлөө

Жолоодох эрхийн үнэмлэх олгох журмын зарим заалтыг өөрчилжээ. Монгол Улсын иргэн гадаад орны жолооны үнэмлэхтэй байвал эх орондоо ирсний дараа дахин шалгалт өгч, жолоо барих эрхээ баталгаажуулдаг. Харин гадаад улсын иргэд жолооны үнэмлэхээрээ  манай улсад чөлөөтэй жолоо барих эрхтэй байсан юм. Энэ заалт нь өөрийн орны иргэдээ гадуурхсан хэрэг хэмээн иргэдээс олон санал гомдол ирсэн тул гадаад улсын жолооны үнэмлэхтэй Монгол Улсын иргэнд жолооны үнэмлэхийг нь шууд олгохоор болсон байна. Харин гадаадын иргэдийн визний хугацааг нь харгалзан жолоодох эрхийн бичиг олгох аж. Уг журмыг зургадугаар сарын 04-нөөс эхлэн мөрдөхөөр болжээ.

М.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж