Диснейлэндэд 15 сая еврогоор наргижээ

Хуучирсан мэдээ: 2013.06.05-нд нийтлэгдсэн

Диснейлэндэд 15 сая еврогоор наргижээ

Саудын ханхүү Фахад аль-Сауд Парис хот дахь “Диснейлэнд”-д» гурван өдрийн турш баяр тэмдэглэхдээ 15 сая евро зарцуулжээ.

Жонон Фахад аль-Сауд

Фото: Instagram дахь хувийн хуудаснаас нь

Ханхүү Стэнфордын  их сургууль төгссөн баяраа Диснейлэндэд тэмдэглэсэн гэнэ. Төгсөлтийн баяраа хийхийн тулд хүүхэлдэйн киноны баатрууд “амилсан” Парис хотын тайзны зураг босгожээ. Баатруудын дүрд нь тоглуулахаар 80 жүжигчин болон бүжигчдыг хөлслөн авсан байна. Тэдний тоглолтыг 70 зочин сонирхсон бөгөөд зочдыг бүгдийг нь тансаг зэрэглэлийн зочид буудалд байрлуулжээ.

Хувийн арга хэмжээ зохион байгуулдаг 6,5 мянган метр.кв талбайд ханхүүгийн баярыг хийжээ. Уг талбайд жилдээ бараг мянгаад ёслол болдог гэнэ. Цэнгээний хүрээлэн хамгаалтын хүч нэмэгдүүлсэн хамгаалагч нараар тэдэнд үйлчилжээ. Өнгөрсөн жилд Фахад аль-Сауд энэ Диснейлэндэд наргихдаа 800 мянган евро төлж байсан гэнэ.

Жонон Файзал бин Фахад бин Абдулла аль-Сауд (Faisal bin Fahd bin Abdullah Al Saud)нь Саудын Арабын Батлан хамгаалахын сайдын найман хүүхдийн нэг бөгөөд Гадаад хэргийн яаманд нь оюутны асуудал хэрхэлсэн албаны  туслахаар ажилладаг гэнэ. Өөрийнх нь хэлснээр, түүнд хэд хэдэн IT чиглэлийн болон медиа компаниуд байдаг аж.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж