
Ассоциацийн тэргүүнийг сонгох санал хураалтад Мариус Визер 52 санал авсан бол түүнтэй өрсөлдсөн Олон улсын регбийн холбооны тэргүүн Бернард Лаппасегийн төлөө 37 хүн санал өгчээ.
SportAccord нь олимпийн болон олимпийн бус бүхий л төрлийн спорт холбоодыг нэгтгэсэн олон улсын байгууллага юм. Өдгөө тус байгууллага нь бүрэн эрхт 91 гишүүнтэй, мөн 16 туслах гишүүн байгууллагыг нэгтгээд буй.
Мариус Визер 2007 онд Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш дэлхий нийтэд жүдогийн спортыг хөгжүүлэх, сурталчлах, шинэ алхамд хүргэх ажилд онцгой амжилттай яваа хэмээн магтаал дагуулж буй нэгэн билээ.
С.ЦЭЛМЭГ