
Зам тээвэр барилга хот байгуулалтын яамнаас барилгын үндэсний лаборатори барихаар төлөвлөөд байна. Барилга угсралтын компаниуд чанаргүй барилга барих нь цөөнгүй бөгөөд тэдгээр орон сууцнууд ашиглалтад ороод удаагүй хэрнээ хана туурганых нь шавар нурах нь бий. Иргэдээс гарч буй дээрх шүүмжлэлийн мөрөөр 16 төрлийн шинжилгээ хийх иж бүрэн лабораторийг барих гэнэ. Мөн газар хөдлөлтийн судалгаа хийх лабораторийг ч барихаар болжээ. Уг лабораторийг 2012 он гэхэд барьж дуусгах гэнэ. Энэ лабораториудыг барьснаар барилгын чанар сайжирч, иргэд аюулгүй орчинд ажиллаж амьдрах нэг нөхцөл бүрдэх гэнэ.
Ж.ГЭГЭЭ