Монгол гэр, Малайзийн хөлтэй байшин, Фижигийн урцаар АНУ-ын Атланта мужийн Гвинетийн ахуй соёл, өв уламжлалын төвөөс үзэсгэлэн гаргажээ. Нэр нь “Чиний гэр, миний гэр”. Гурван сар үргэлжилж байгаа үзэсгэлэн энэ сарын 16-нд дуусна.
Гурван өөр соёл, зан заншлыг илтгэх сууц байгалийн элдэв шалгуурт гайхалтай зохицсон, ямар ч нөхцөлд ард түмний аж төрөх тухтай сууц байж чаддаг талаараа адил төстэй хэмээн үзэсгэлэнг зохион байгуулагчид ярив. Ялангуяа бяцхан хүүхдүүдэд энэ үзэсгэлэн маш их таалагдсан гэнэ.
Монгол гэрийн урд тавьсан танилцуулга дээр “Буулгах, барихын аль аль нь хялбархан монгол гэр ийш тийш зөөвөрлөн авч явахад авсаархан. Өнөөдөр ч монгол малчид энэ сууцандаа амьдарсан хэвээр. Монгол гэрийн хаалгыг өмнө зүгт харуулан барих хэрэгтэй. Харин айлд орохдоо хаалгыг нь битгий тогшоорой, бүдүүлэг хэрэг болно шүү” хэмээн бичжээ.