Уртын дууны улсын уралдаан болно

Хуучирсан мэдээ: 2013.06.04-нд нийтлэгдсэн

Уртын дууны улсын уралдаан болно

Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 210 жилийн ойд зориулан аймгийн Засаг даргын А/321 дүгээр захирамжаар Уртын дууны улсын уралдааныг зургаадугаар сарын 6.29-30-ны өдрүүдэд Сайншанд хотод зохион байгуулахаар боллоо.

Энэхүү уралдааны зорилго маань Монголын уртын дууны дуулах арга барил, нутаг нутгийн онцлогийг хамгаалж авч үлдэх, дуучид уран бүтээлчдийн ур  чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцуулах, ноён хутагт Д.Данзанравжаагийн зохиосон уртын дууны онцлогийг таниулах, мартагдсан дуунуудыг сэргээн дуулахад оршиж байгаа юм байна.

Уралдааныг уран бүтээлчид, ардын авьяастнуудын дунд зохион байгуулах ба 18-аас дээш насны хүмүүс оролцох боломжтой. Уралдаан хоёр үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд 2-р шатанд шалгарсан зургаан уран бүтээлчийг гала тоглолтод оролцуулна.

Улсын уралдааныг 2013.05.15-ны өдрөөс 06.25-ны өдөр хүртэл "Саран хөхөө" театрт бүртгэж, 06.29-30-ны өдрүүдэд "Саран хөхөө" театрт зохион байгуулагдах юм.

Жич:
Унаа, байр, хоолны зардлыг оролцогч өөрөө хариуцна.

ШАГНАЛЫН САН

1.   Тэргүүн байр нэг 1,000,000
2.   Дэд байр нэг 800,000
3.   Гутгаар байр нэг 500,000

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

САРАН ХӨХӨӨ ТЕАТР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж