
ОУВС-ын судлаачид манай эрх баригчдад хандан "Монгол Улс төсвийн зардлаа хумихгүй бол оны эцэст инфляци 20 хувьд хүрнэ" хэмээн дахин анхааруулга өгсөн гэнэ. Төсвийн зардлын тэлэлт, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 хувиар нэмсэн явдал болон “Хүний хөгжлийн сан”-гаас олгож буй бэлэн мөнгөний тараалтаас шалтгаалан үнийн өсөлтийн дарамт үргэлжлэх төлөвтэй байгаа гэнэ. Мөн БНХАУ болон дэлхий дахинд нүүрлэсэн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, зээлийн дахин сэргэлт, уул уурхайн салбарын хурдацтай хөгжил зэрэг нь инфляцийн дарамтыг нэмэх гол шалтгаан болох бололтой.
Ж.ГЭГЭЭ