
Сургалт, зөвлөлдөх уулзалтад аймгийн дээрх хочр байгууллагын холбогдох албан тушаалтнууд, БОЭТ-ийн болон өрх, хувийн хэвшлийн эмнэлгүүд, сумдын эрүүл мэндийн төвийн дарга, эргэлтийн эмийн сангийн эрхлэгчид, эм ханган нийлүүлэх байгууллагуудын эмийн мэргэжилтнүүд нийт 70 гаруй хүн оролцсон байна.
Захын эмийн сан хүүхэд, хөгшдөд хүртэл эмийг жоргүйгээр хүссэн хэмжээгээр нь худалдаж байгааг болиулах, жор бичилтийн стандартыг мөрддөг болох, эмийн зохистой хэрэглээг нийгэмд таниулах, эрүүл мэндийн даатгалын жороор хөнгөлөлт үзүүлдэг эмийн талаар хүмүүст мэдээлэл өгөх зэрэг ажлыг аймгийнхаа хэмжээнд эрчимжүүлэхээр болжээ. Энэ ажилд иргэдтэй хамгийн ойр ажилладаг анхан шатны эмнэлэг буюу өрхийн эмч, мэргэжилтнүүд ихээхэн нөлөөтэй гэдэгт зөвлөгөөнд оролцогчид санал нэгджээ.