Египетийн парламентын дээд танхимыг тараана

Хуучирсан мэдээ: 2013.06.04-нд нийтлэгдсэн

Египетийн парламентын дээд танхимыг тараана

Египетийн Үндсэн хуулийн дээд шүүх ням гаригийн хуралдаанаараа парламентын дээд танхим болох Зөвлөлдөх зөвлөлийг тараах шийдвэр гаргалаа. Зөвлөлдөх зөвлөлийн сонгуулийн тухай хууль нь Үндсэн хуульд нийцэхгүй гэж Үндсэн хуулийн Дээд шүүх үзжээ. Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас шинэ парламент сонгогдтол Зөвлөлдөх зөвлөл хууль тогтоох ажиллагааг үргэлжлүүлнэ гэв.

Фото: Mahmud Hams / AFP

Зөвлөлдөх зөвлөл сонгууль хүртэл тарахгүй гэдгийг ч Дээд шүүх  шийдвэртээ бичив. Үндсэн хуулийн дээд шүүхийн шийдвэрт Египетийн Үндсэн хуулийг боловсруулсан Үндсэн хуулийн комисс байгуулагдсаныг хууль бус гэж үзлээ. Энэ талаар Мурсигийн захиргаанаас тайлбар хийхдээ Үндсэн хуулийг 2012 оны арванхоёрдугаар сарын бүх нийтийн санал асуулгаар олонх дэмжсэн учраас хүчин төгөлдөр гэлээ. Үндсэн хуулийн шүүхийн шийдвэр, ерөнхийлөгчийн захиргааны хариулт нь Мурсигийн толгойлсон эрх баригч исламистууд болон сөрөг хүчнийхний хооронддахин зөрчилдөөн үүссэнийг харууллаа. Сөрөг хүчин нь эрх баригчдыг  иргэний эрхийг хязгаарлан олон нийтийн санаа бодолд хайнга ханддаг гэж шүүмжилж байна.

Өмнө нь бараг эрх мэдэлгүй байсан Зөвлөлдөх зөвлөл нь  цэргийнхний санаачлагын дагуу Үндсэн хуулийн дээд шүүх парламентын доод танхим Ардын чуулганыг тараасны дараа эрх мэдэлтэй болсон юм. Мурси Ардын чуулганыг сэргээхээр оролдсон нь бүтэлгүйтсэн билээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж