
Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголын "Petro Matad Limited" компанийн хувьцааны ханш өчигдөр огцом өссөн байна. Тус компани Монголд газрын тосны хайгуул явуулдаг бөгөөд нийт 71 мянган километр квадрат нутгийг хамарсан IV, V, XX талбайд хайгуулын лиценз эзэмшдэг аж. Дээрх талбайн газрын тосны батлагдсан нөөц нь 275 сая баррель бол саяхан боломжит нөөцөө 211 сая баррель хэмээн зарласан нь хувьцааных нь үнэд нөлөөлсөн байна. Түүнчлэн тус компани нийт хувьцааны гурваас дээш хувийг эзэмшигчдээ нийтэд зарласан. Монголын "Петровис" компани 36.684.262 ширхэг хувьцаа буюу 20.01 хувиар хамгийн том хувьцаа эзэмшигч бол Европын сэргээн босголт хөгжлийн банк 31.741.110 ширхэг буюу 17.32 хувийг, “Forestbenies LLC” 11.000.000 ширхэг буюу 6.00 хувийг, “GLG Partners LP” 10.853.132 ширхэг буюу 5.92 хувийг, иргэн Ж.Оюунгэрэл 6.460.000 ширхэг буюу 3.52 хувийг тус тус эзэмшдэг байна.
Ж.ГЭГЭЭ