“Үтрээний хүүрнэл” жүжгийн дахин тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

“Үтрээний хүүрнэл” жүжгийн дахин тоглоно

“Өөрчлөлтийн төлөөх Залуу Эмэгтэйчүүд” клуб нь Монголд анх удаа “The Vagina Monologues” хэмээх хандивын жүжгийг өнгөрсөн гуравдугаар сард тоглосон нь үзэгчдэд таалагдсан. Тиймээс дахин нэг удаа үзэгчдийн хүсэлтээр Энэ сарын 29-нд Улсын филармонийн концертын их танхимд “Үтрээний хүүрнэл” жүжгийг тоглохоор болжээ. Энэ жүжигт дан сайн дурын эмэгтэйчүүд тоглосон нь онцлог юм.  “The Vagina Monologues” буюу “Үтрээний хүүрнэл” жүжиг нь эмэгтэйчүүдийн амсаж туулсан учир битүүлэг, хөгжилтэй, шаналал зовиуртай, хүчтэй, ухаалаг, жигшиж зэвүүцмээр, сэтгэл догдлуулсан үйл явдлуудын гүнд үзэгчдийг аваачих юм. Жүжгийн найруулагчаар Канад улсын иргэн Sharon Goldhawk, Т.Алтантуяа нар ажиллажээ.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж