Авахыгаа андууран өгч “далаараа даруулав”

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Авахыгаа андууран өгч “далаараа даруулав”

Монгол Улсынхаа улс төрийн гал тогооноосоо халиад гадаад улс оронд хүртэл манай улсын төрийн эрхмүүд хөгөө чирч явах юм даа. Одоогоос жилийн өмнө юм байх. Байгаль орчны сайд Л.Гансүх ХБНГУ-д албан айлчлалаар явахдаа сонссон хүн ичмээр онигоо “тарьсан” гэдэг. Айлчлалын үеэр  Европын сэргээн босголтын банкны удирдлагуудтай уулзаж “Хуулийн хүрээнд ашигт малтмал, уул уурхайн чиглэлээр олгосон 1500 гаруй лицензийг байгаль орчинд хөнөөлтэй гэх үндэслэлээр цуцалсан чинь гурван тэрбум ам.доллар буюу дөрвөн их наяд төгрөгийн өрөнд уначихлаа. Лицензээ цуцлуулсан компаниудад нөхөн төлбөр болгон олгох ийм хэмжээний мөнгийг танайхаас зээлмээр байна” гэх маягийн яриа үүсгэсэн байна. Харин тус банкны удирдлагууд мэл гайхаж, цэл хөхөрнө гэгч болж. Учир нь танайхаас бусад оронд бол байгаль орчныг бохирдуулсан, хор хөнөөл учруулсан компани, аж ахуйн нэгжүүдээс авах авлага л гэж байхаас өр гэж байдаггүй гэдгийг сайтар ойлгуулсан байна. Мөн үүгээр ч зогсохгүй Бундестагийн гишүүдтэй уулзахдаа дээрх сэдвээр ярих хэрэггүй гэдэг анхааруулгыг өгч том онигооноос “аварсан” гэдэг. ” Энэ мэт байдлаар ганцхан Байгаль орчны сайд ч бус бусад яамныхан хийж буй ажил, хэлж буй үгээ бусад оронд айлчлах үеэрээ цэнэж байхгүй бол үүнээс ч том онигоо чирч, айлчлалынхаа үр дүнг хойш татаад байгаа юм биш биз.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж