Колумбад 29 мянган өрх үерт автжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.03-нд нийтлэгдсэн

Колумбад 29 мянган өрх үерт автжээ

Колумбад борооны улирал эхлээд байгаа энэ үед үргэлжлэн орсон аадар борооны улмаас 29 мянган өрхийн нийт 140 мянга гаруй хүн үерийн гамшигт нэрвэгдээд байна. Үерийн улмаас 700 айлын байшин бүрэн эвдрэн сүйдэж, 14 мянган байшин барилга хэсэгчлэн усанд автаад байгаа гэнэ. Колумбын албаныхны мэдээлснээр тус улсын гуравны нэг хэсэг нь буюу 1100 хот, тосгонд үерт автаад байгаа аж. Одоогийн байдлаар Колумбын албаныханд хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй байгаа гэнэ. Колумбад борооны улирал өнгөрсөн гуравдугаар сараас эхэлжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж