Д.Нямхүү Грект номын дуу сонсоно

Хуучирсан мэдээ: 2013.06.03-нд нийтлэгдсэн

Д.Нямхүү Грект номын дуу сонсоно

МҮОХ-ны ерөнхийлөгч, Монголын үндэсний олимпийн академийн хүндэт ерөнхийлөгч доктор Д.Загдсүрэн Грек улсын Олимпияд болох залуучуудын олон улсын чуулга уулзалтад оролцохоор шалгарсан Жүдо бөхийн холбооны менежер, ОУХМ Дамдинсүрэнгийн Нямхүү, Буудлага спортын холбооны менежер, ОУХМ Ядамдоржийн Заяа нарыг Ариун Эллада орон руу мордохоос өмнө “OLYMPIC HOUSE”-d хүлээн авч уулзав.

Зургадугаар сарын 11-25-нд болох тус чуулга уулзалтад дэлхийн 100 гаруй орны залуус хуран цугларах бөгөөд манай төлөөлөгчид 1999 оноос хойш тасралтгүй оролцож буй билээ. Азийн наадмын аварга Д.Нямхүү нь “Афин-2004” олимпод оролцохдоо Монголын багийн тугчаар ажилласан бол “Казань-2012” оюутны ДАШТ-ий багийн буудлагын аварга Я.Заяа анх удаа эртний түүхт Олимпия уулын хормойд олимпийн судар үзэх гэж байгаа талаар МҮОХ-ноос мэдээллээ.

Б.ХОС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж