Өвөрхангайн хорих анги эмнэлэгтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.03-нд нийтлэгдсэн

Өвөрхангайн хорих анги эмнэлэгтэй болжээ

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь хорих 423 дугаар анги 400 ялтан хүлээн авах хүчин чадалтай олон улсын стандартад нийцсэн шинэ байртай болоод байна. Түүнчлэн тус ангиас өмнө нь хүмүүжигчдийн эрүүл мэнд муудахад сум, аймгийн төвийг зорьдог байсан бол одоо энэ хүндрэл бэрхшээл шийдэгдэж дэргэдээ эмнэлэгтэй болжээ. Мэргэжлийн эмч, сувилагчаар багаа бүрдүүлсэн уг ангийн эмнэлэг нэг дор арван хүмүүжигчийг урт болон богино хугацаагаар хүлээн авч эмчлэх боломжтой юм байна.

Нөгөөтэйгүүр тус ангийн шинэ байр нь 50 өрөөтэй бөгөөд нэг өрөөнд нь найман хүмүүжигч амьдрах юм байна. Хорих байранд угаалтуур, ариун цэврийн өрөө, халуун хүйтэн усаар хангаж, тусгаарлах өрөөг нь зөөлөвчтэй болгон хүмүүжигчдийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангасан тухай ШШГЕГ-аас мэдээллээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж