
Өдгөө 28 настай Стив Сидуэлл “Крейвен коттеж”-д 2014 он хүртэл тоглохоор гэрээ байгууллаа. Лондонд өнгөрсөн нэгдүгээр сард ирж байсан түүнтэй анх зургаан сарын гэрээ байгуулж байсан ч зургаан тоглолтод оролцуулаад ийнхүү багтаа гурван жил үлдээхээр болжээ. Хэдийгээр “Фулхэм”-д ирээд гоол хийж амжаагүй байгаа ч оролцсон зургаан тоглолтынхоо тавт нь багаа хожигдуулаагүй байна. “Астон Вилла”-д хоёр жил гаруй хүчин зүтгэсэн Сидуэлл 2007-08 оны улиралд томчуудын эгнээнд буюу Орос тэрбутны “Челси” клубт 15 тоглолтод оролцож байсан бөгөөд “Цэнхрүүд”-ийн эгнээнд нэгдэх болсон гол шалтгаан нь өмнөх клуб болох “Реадинг”-т 168 тоглолтод оролцож, 29 гоол оруулсан явдал байлаа. Сидуэлл томчуудын эгнээнд дэлхийн шилдгүүдийн дор дарагдаж багаа орхиж явахаас өөр аргагүйд хүрсэн юм. Уг нь түүний бага нас амжилт дүүрэн өнгөрсөн гэхэд болно. “Арсенал”-ын хүүхдийн акедимаас төрөн гарсан тэрбээр Английн 21-ээс доош насны шигшээдээ дуудагдаж байсан. Английн хөлбөмбөгийн холбооны залуучуудын цомын тэмцээнд 2000, 2001 онд “Их буучид”-ын өмсгөлтэйөөр аварга цол хүртэж байжээ.
Score Studio