Тавантолгойн тендерт ялалт байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.03-нд нийтлэгдсэн

Тавантолгойн тендерт ялалт байгуулжээ

“Монгол 999 Үндэсний Нэгдэл” ХК, “Таван толгой транс”ХК- ийн нэгдэл Таван толгойн тендерт ялалт байгуулжээ.

Үндэсний олон зуун компаниуд “Таван толгойн” ордыг ашиглах үйл явцад Монголчуудын оролцоог давуу байдлаар бий болгох чиглэлд бодлого зорилгоо нэгтгэж үзэл бодлоо илэрхийлж байсан нь саяхан. Гадаадынхан гэхээр сүжрэн хуйларч дотоодын  эрдэмтэн мэргэд, мэргэжилтэн ажилтан, бизнес эрхлэгчдийг үгүйсгэн дардаг цаг үе ард хоцорчээ.

Хөрөнгө чинээний чадавхаас гадна уул уурхайн салбарт ажилласан байх туршлага, хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл зэрэг энэ салбарынханыг унагаах нөхцлийг ямар нэгэн байдлаар олчихдог байж билээ.

Харин өнөөдөр байдал өөр болжээ. Дэлхийд нөөцөөрөө гайхагдаж буй уг ордод уулын ажлын гүйцэтгэл хийх компанийн шалгаруулалт элдэв найраа, лоббигоор бус тендер шалгаруулах зарчмаар явагдаж үндэсний компани ялагчаар тодорчээ.  
Гурван ч томоохон түншлэл саналаа ирүүлснээс “Хишиг арвин индустрал” ХХК, УУҮОлборлогч, Mera ХХКомпаниудын  Монгол уурхайчид түншлэл болон “Таван толгой транс”ХК, “Монгол 999 Үндэсний Нэгдэл”ХК шалгаруулалтанд оролцох болзол хангасан байна.

Энэ салбарт олон жилийн туршлага бүхий “Таван толгой транс”ХК, монголын хоёр мянга орчим компанийн нэгдэл болох “Монгол 999 Үндэсний Нэгдэл”ХК- ийн хамтарсан түншлэл шалгаруулалтанд ялж Таван толгойн ордод хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэх эрх авлаа.

Улсын төсвийн хөрөнгөнөөс 60 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар саналд тусгагдсан байсан нь санхүүгийн хүнд үеийг туулж буй “Эрдэнэс ТТ”ХК-д томоохон давуу тал болсон нь мэдээж.

Ийнхүү үндэсний компаниуд эвлэлдэн нэгдсэн үндсэн зарчмын дагуу эх орныхоо байгалийн баялагийг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажилд гар бие оролцож дотоодын эдийн засагт ээлтэй нөхцөл байдлыг бий болгохоор зорьж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж