
2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагч Бразилийн шигшээ баг талбайдаа Англитай 2:2-ийн харьцаатай тэнцлээ. Бразилийн алдарт “Маракана” цэнгэлдэхэд болсон энэхүү тоглолтын эхний хагаст гоол ороогүй. Харин хоёрдугаар үеийн 57 дахь минутад Бразилийн шигшээн довтлогч Фрэд гоолын салхийг хагалсан юм. Гэсэн ч Английн “Гурван арслан”-гуудаас 67 дахь минутад Окслэйд-Чембэрлэн, 79 дэх минутад Уэйн Рүүни гоолдож, дэлхийн таван удаагийн аваргуудыг талбайд нь тэргүүлж эхэлсэн. Харин 82 дахь минутад Паулиньо тэнцээний гоолыг оруулж, Бразилчуудыг аварлаа. Энэхүү хөлбөмбөгийн тэргүүлэх хоёр гүрний өмнөх тоглолт Английн Уимбли цэнгэлдэхэд болж, 2:1-ийн харьцаатай Бразил хожигдож байсан юм.
Бразил 2-2 Англи Гоол: Фред, 57 (1:0). Окслэйд-Чембэрлэн, 67 (1:1). Рүүни, 79 (1:2). Паулиньо, 82 (2:2).
Гарааны тоглогчид (сэлгээ):
Бразил: Жулио Сезар, Дани Алвес, Давид Луиз, Тиагу Силва, Филипе Касмирски (Марсело, 46), Луиз Густаву (Эрнанес, 46), Паулиньо (Бернард, 84), Оскар (Лукас, 56), Халк (Фернандо, 73), Неймар, Фред (Леандро Дамиан, 80).
Англи: Харт, Жонсон (Окслэйд-Чембэрлэн, 62), Кэйхилл, Жагелка, Бэйнс (Коул, 32), Жонс, Уолкотт (Родуэлл, 84), Кэррик, Лампард, Милнер, Рүүни.
Б.БИЛЭГ