
-“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг хууль зөрчин, сурталчилгаа явуулсан гэж гомдол гаргасан. Шалгалтын хариу хэрхэн гарсан бэ?
-МАН-аас манай байгууллагад Ц.Элбэгдоржийн оролцсон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүүлгийг цацсан NTV телевизийг хаах тухай хүсэлтийг өнгөрсөн тавдугаар сарын 26-нд ирүүлсэн. Мөн энэ нэвтрүүлгийн үеэр АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг мөрийн хөтөлбөрөө сурталчилж хууль зөрчсөн тухай дурьдсан байсан. Энэ хүсэлтийн дагуу манай байцаагчид шалгалт явуулсан байгаа. Шалгалтаар “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр Ц.Элбэгдорж нь өөрийн мөрийн хөтөлбөртэй холбоотой ямар нэгэн асуудал яриагүй, сонгуулийн сурталчилгааны ямар нэгэн шинж байгаагүй гэдэг нь тогтоогдсон. Иймээс NTV телевизэд хариуцлага тооцохгүй байх шийдвэр гаргасан.
-МАН-аас энэ нэврүүлгийг бүх телевизээр нэвтрүүлж байгааг эсэргүүцэж ШӨХТГ-т гомдол гаргасан гэж мэдээлж байсан?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар ийм мэдээлэл хийж байхыг сонссон. Гэвч манайд ярьнаасаа шал өөр утга агуулгатай албан бичиг ирүүлсэн гэдгийг онцлон хэлмээр байна.
-“Монгол тулгатны 100 эрхэм” нэврүүлгийг сонгуулийн тухай хууль зөрчсөн эсэхийг шалгадаг байцаагчдыг ажлаас халсан тухай багагүй сенсааци дэгдсэн. Ямар учраас зар сурталчилгааны хэлтсийн ажилтныг ажлаас чөлөөлсөн бэ?
-Би ШӨХТГ-ын даргаар томилогдон долоон сар гаруйн хугацаанд ажиллахдаа нэг ч хүнийг ажлаас нь халаагүй байсан. Өөрөөр хэлбэл ажлаа хийж чаддаг эсэхийг нь шалгасан юм. Гэтэл зар сурталчилгааны хэлтсийн зарим ажилтнууд ажлаа хийдэггүй, албан байгууллага иргэдийг дарамталдаг, ажлаа тасалдаг, ажлын байран дээр унтдаг, албан бичигт хариу өгөх төдий үүрэгтэй нөхөд байсан учраас ажлаас нь халсан. Сонгуулийн үеэр ажлаа хийж чаддаггүй нөхдийг халсан нь улстөрчих нөхцөл бүрдүүлсэн байж болзошгүй. Үүнд ямар ч улс төрийн зорилго байгаагүй гэдгийг онцолмоор байна.