
Энэ үеэр тэдний шүтэн бишрэгчид Брэдээс ч илүү хөхний хорт хавдрын хоёр ч хүнд мэс засалд орсноосоо хойш анх удаа олны өмнө гарч буй Жолийг харахыг тэсэн ядан хүлээж байсныг хэвлэлүүд онцолсон байна.
“Жоли чи бол бидний баатар. Бид чамд маш их хайртай” хэмээн чин сэтгэлийн үгээ бичсэн фэнүүдийн баяр хөөр ч Жолид үнэхээр сэтгэлийг нь хөдөлгөсөн бололтой тэрээр аз жаргалтайгаар инээмсэглэн зочид, фэнүүдрүүгээ хайрт Брэд Питийн хамт гар даллан зогсчээ.
Брэдийн гол дүрд нь тоглож продюссороор ажиллсан “World War Z” кино өчигдөр Лондонд ийнхүү нээлтээ хийсэн бол энэ сарын 21-нд Америкт нээлтээ хийх юм байна.
Э.АНХТУЯА 








