
Стандартчилал Хэмжил Зүйн Газраас явуулдаг хүндийн( цулын), эзэлхүүний, уртын хэмжих хэрэгслийн улсын шалгагчдын ээлжит аттестатчилал өчигдөр эхэлжээ. Аттестатчилалд нийслэл, аймаг орон нутгийн нийт 25 хэмжил зүйн лабораторийн 50 гаруй улсын шалгагч нар хамрагдаж байна. Аттестатчилалын эхний гурван өдөр улсын шалгагч нарт зориулсан сургалт явуулж байгаа бөгөөд СХЗГ-ын Хэмжилзүйн хэлтэс(Массын эталон лаборатори), Итгэмжлэлийн хэлтэс, РТВ- Германы физик техникийн хүрээлэнгийн (эксперт) Anett Czysch нарын бүрэлдэхүүнтэй мэргэжилтнүүд хичээл зааж байна.
Сургалтын гол зорилго нь массын олон улсын болон үндэсний лабораторийн харьцуулалтыг зохион байгуулах, харьцуулалтын үр дүнгийн боловсруулалтын талаар мэргэжлийн зөвглөгөө авах, цаашлаад үндэсний хэмжил зүйн массын лабораториудын техникийн түвшинг тогтоох, улсын шалгагчдын ур чадварыг дээшлүүлэх, лабораториудын хэмжлийн чадавхийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд чиглэж байгаа аж.
Г.Дарь