“Хувь хүний хөгжил-2013” үзэсгэлэн үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2013.06.03-нд нийтлэгдсэн

“Хувь хүний хөгжил-2013” үзэсгэлэн үргэлжилнэ

Хувь хүний хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлгэх үзэсгэлэн яармаг өчигдөр “Мишээл экспо” төвд эхэлсэн бөгөөд уг үзэсгэлэн өнөөдөр 17.00 цаг хүртэл үргэлжилнэ. Өчигдөр нээлтээ хийсэн энэхүү үзэсгэлэн яармагийг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр “Creative idea”компаниас зохион байгуулж буй бөгөөд үзэсгэлэнд нийт 70 орчим компани оролцож байна. Тухайлбал, бясалгал, акуа фитнес, гадаад хэлний сургалтын төв, сэтгэл судлалын төв үйл ажиллагаагаа танилцуулж, эрүүлжүүлэх бүтээгдэхүүн худалдаж байгаа ажээ. Сонирхуулахад, үзэсгэлэнд зочилсон хүмүүст зориулж зарим компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээндээ 5-50 хүртэлх хувийн хямдрал үзүүлж байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж