Туркэд эсэргүүцлийн жагсаал газар авав

Хуучирсан мэдээ: 2013.06.03-нд нийтлэгдсэн

Туркэд эсэргүүцлийн жагсаал газар авав

Туркийн Истанбул хотын төвд орших “Taksim” талбайн нэгэн хэсэг “Gezi Park”-ийг буулгах шийдвэрийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал хүрээгээ улам тэлж, Засгийн газрыг эсэргүүцсэн томоохон эсэргүүцлийн хөдөлгөөн болон хувирчээ. Туркийн албаныхны мэдээлснээр эсэргүүцлийн жагсаал өнгөрсөн гурав хоногт нийслэл Анкара зэрэг нийт 67 томоохон хотыг хамарч, уурлаж бухимдсан олон мянган жагсагчид цагдаа нартай мөргөлдсөн байна. Цагдаа нарын зүгээс жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, бороохой, даралттай ус ашигласан ба хэв журмын зөрчил гаргасан хэргээр 1700 гаруй хүнийг баривчилжээ. Харин уурлаж бухимдсан жагсагчдын зүгээс цагдаа нарын хамгаалалтын эсрэг чулуу, төмрөөр зэвсэглэн дайрсан байна. ВВС-ийн мэдээлснээр Ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган Истанбул хотод өрнөсөн жагсаалыг ардчилсан бус, сөрөг хүчний хатгалга хэмээн нэрлэсэн залуучуудын дургүйцлийг дээд цэгт нь хүргэсэн байна.

Туркийн Засгийн газрын зүгээс паркийг буулгаж, Истанбулын хамгийн алдартай  цэнгэлдэх хүрээлэн бүхий худалдаа, үйлчилгээний төв барьж байгуулахаар болсон нь залуучуудын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад буй аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж