
Үйлдвэрчний Эвлэл/МҮЭ/-үүдийн холбооны ээлжит бус ХХI их хуралдаан өнөөдөр МҮЭ-ийн соёлын төв ордонд болно.
Тус хуралдаанаар холбоодын гишүүд
ерөнхийлөгчөө тодруулж, батламжлах юм байна. МҮЭХ-ны ерөнхийлөгчийн алба
хашиж байсан С.Ганбаатар УИХ-ын гишүүн болж, улмаар ерөнхийлөгчийнхөө
албанаас сайн дураар чөлөөлөгдөн хүндэт ерөнхийлөгч нь болж үлдсэн.
Ингэснээр МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгчийн суудал өнгөрсөн өвлөөс түр
орлон гүйцэтгэгчтэй болж тус холбооны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
залгуулах болсон билээ.
Тэгвэл өнөөдрийн хурлаар МҮЭ-үүдийн холбооны
ерөнхийлөгчийн албыг хаших эрхэм тодрох болж байна. Одоогоор тус
холбооны ерөнхийлөгчид МҮЭ-үүдийн холбооны дэд ерөнхийлөгч
Х.Амгаланбаатар, нарийн бичгийн дарга Ц.Адъяа нар өрсөлдөх нь тодорхой
болжээ. Мөн тус холбооны нягтлан бодогч өрсөлдөнө гэх мэдээлэл ч
цацагдаад байгаа юм.
Түүнчлэн энэ удаагийн хуралдаанаас МҮЭ-үүдийн холбооныхон дүрмээ шинэчлэн батлах болжээ.