Нээлттэй сонсгол болж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Нээлттэй сонсгол болж байна

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслөөр нээлттэй сонсгол яг одоо Төрийн ордонд үргэлжилж байна.  Уг хуулиар тендертэй холбогдон гардаг асуудлыг хуулиар хэрхэн зохицуулж болох талаар хэлэлцэж, мэргэжлийн зөвлөгөө үнэлгээний компанийн мэргэжилтнүүдийн саналыг сонсож байна. Тухайлбал “Хуулийн төсөлд хамгийн доод үнийг санал болгосныг нь сонгодог зохицуулалт нь учир дутагдалтай бөгөөд үнэ цэнэ гэх зүйлийг тодорхойлох шаардлагатай. Гадаадын компаниудыг өрсөлдөх боломжийг 10 тэрбум төгрөгнөөс доошхи тендерт хориглосон нь үндэсний компаниудыг дэмжих санаатай боловч өрсөлдөн хөгжих боломжийг бууруулж байна” гэх зэрэг саналууд гарлаа. Нээлттэй сонсгол дээр гарсан үндэслэлтэй саналуудыг хууль тогтоогчид хуулийн төсөлд тусгах, алдаа дутагдлаа засах зорилгоор уг сонсголыг зохион байгуулсан аж.

Б.Манд
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж