МҮЭХ ерөнхийлөгчөө сонгоно

Хуучирсан мэдээ: 2013.06.02-нд нийтлэгдсэн

МҮЭХ ерөнхийлөгчөө сонгоно

Монголын Үйлдвэрчний Эвлэл/МҮЭ/-үүдийн холбооны Ерөнхий зөвлөлийн ээлжит V хуралдаан маргааш товлогджээ. Тус хуралдаанаар холбоодын гишүүд ерөнхийлөгчөө тодруулж, батламжлах юм байна. МҮЭХ-ны ерөнхийлөгчийн алба хашиж байсан С.Ганбаатар УИХ-ын гишүүн болж, улмаар ерөнхийлөгчийнхөө албанаас сайн дураар чөлөөлөгдөн хүндэт ерөнхийлөгч нь болж үлдсэн. Ингэснээр МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгчийн суудал өнгөрсөн өвлөөс түр орлон гүйцэтгэгчтэй болж тус холбооны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар залгуулах болсон билээ. Тэгвэл маргаашнаас эхэлж МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгчийн албыг хаших эрхэм тодрох болж байна. Одоогоор тус холбооны ерөнхийлөгчид МҮЭ-үүдийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, нарийн бичгийн дарга Ц.Адъяа нар өрсөлдөх нь тодорхой болжээ. Мөн тус холбооны нягтлан бодогч өрсөлдөнө гэх мэдээлэл ч цацагдаад байгаа юм.

Түүнчлэн энэ удаагийн хуралдаанаас МҮЭ-үүдийн холбооныхон дүрмээ шинэчлэн батлах болжээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж