Жижгээг жижигрүүлдэг жижигхэн бүсгүй

Хуучирсан мэдээ: 2013.06.02-нд нийтлэгдсэн

Жижгээг жижигрүүлдэг жижигхэн бүсгүй

“Мотив” хамтлагийн ахлагч Жижигээ биендээ байхгүй бядтай бие жижэг ч бэлчээр нь том залуу. Дуулж хуурдахаас гадна өөртөө зөв хөөрхөн бизнес хийчихдэг шаггүй сайн бизнесмэн. Дуулсан дуу бүр нь залуусын дунд хит болдог “Мотив хамтлагийнхан Камертоны ах нарын араас яваа авьяаслаг залуус гэж үнэлүүлдэг. Нэг үе “Цасан бороо” дуугаар залуусыг байлдан дагуулж анхны бие даасан тоглолтоо хийсэн залуус өдгөө уран бүтээлээ илүү хувийн амьдралдаа анхаарах болсон. Цасан бороо дууг хамтлагийн гишүүн Жижигээ  эхнэртээ зориулан зохиосон бөгөөд тэрээр цасанд дуртай, эхнэр нь бороонд дуртай учир ийнхүү нэрлэсэн гэдэг. Саяхан энэ долоо хононгийн эхээр Жижигээгийн Цасан бороо зэрэгцэн орж хосуудын баяр болсон бололтой. Цахим хуудаснаа бидний Цасан бороо ч өнөөдөр орлоо хэмээн баяраа хуваалцаж гэргийдээ хайр зарлаад амжсан шүү Жижигээ. Анх аав болох гэж байхдаа Жижигээ эхнэрийнхээ зөвлөснөөр тамхинаас гарч бяцхан үрээ хүлээж  авсан аж. Түүнээс хойш Жижигээг жижигрүүлдэг жижигхэн бүсгүй гэж түүний гэргийг нэрлээд удаж буй. СУИС-ийг төгссөн Жижигээг жижигрүүлдэг энэ бүсгүй ээж болоод уран бүтээлсээ түр хөндийрсөн бол тун удахгүй уран бүтээлийнхаа ажилд орох гэнэ лээ.

Эх сурвалж: Grandnews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж