Сонгино хайрханыхан хогондоо дарагджээ

Хуучирсан мэдээ: 2013.06.02-нд нийтлэгдсэн

Сонгино хайрханыхан хогондоо дарагджээ

Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хорооныхон хогондоо даруулаад байна. Сар гаруйн өмнө дүүргийн Тохижилт үйлчилгээний компанийнхан хог ачсан, түүнээс хойш дахин ирж ачилт хийгээгүй тул тус хорооныхон үндсэндээ хогондоо даруулаад байна. Бороо орсон өдөр нь хог зам даган урсаж хүн явахын эцэсгүй болгож байгаа бол нартай өдөр нь хогний эхүүн үнэр хамар цоргиж эрүүл орчинд амьдрах иргэн хүний эрх зөрчигдөөд байна.

Уг нь орон нутгийн сонгууль болох үед нам, намынхан гоё амлалт өгч, хур хогийг хүртэл хуу цэвэрлэж зөөвөрлөн бараг л долоо хоног тутамд хог ачиж цэвэр орчинд амьдруулна гэсэн атлаа одоо болохоор сонгууль болтол өдий тэсч бай гэсэн шиг таг болчихож байгаа нь иргэдэд таагүй сэтгэгдэл төрүүлж буй юм. Уг нь нийслэлийн Хот тохижуулах компанийн захирлаар НИТХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулж байсан эрхэм сонгогдсон дуулдсан. Дүүрэг рүүгээ анхаарал тавьж, амласан амлалтаа эргэн нэг санаж хог шорооноос салгах ажлыг холбогдох хүмүүст нь үүрэг болгож өгдөггүй юм байх даа.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж