Улаанбаатар хотод 16 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2013.06.02-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотод 16 хэм дулаан байна

2013 оны 06 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Зүүн зүгийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, зүүн зүгийн нутгаар 13-18 градус, говийн бүс нутгаар 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 15-17 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:
6 градус дулаан, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж