
NBA-ын түүхэнд Дикембе Мутомбо болон Бен Уоллос нар л дээрх шагналыг дөрвөн удаа хүртэж байсан. Ховард ирээдүйд тэднийг ч амжилтаараа давах боломжтой. “Би хамгаалахын тулд өөрт байгаа бүхнээ гаргахыг хичээдэг. Ингэж чадвал тоглолтыг өөрчилдөг, гэхдээ энэ нь зөвхөн блок шот хийнэ гэсэн үг биш” хэмээн Ховард хэлжээ.
Ховард нэг тоглолтод дунджаар 14,1 самбараас бөмбөг авалт хийснээр NBA-д хоёрт, 2.32 блок хийж байснаар дөрөвт жагсч, улирлыг өндөрлүүлсэн. Мөн түүний хамгаалалтын ачаар баг нь өрсөлдөгчдөдөө 93,7 оноог алдаж байснаар шилдэг хамгаалалттай багуудын дөрөвт бичигдсэн байна.
Гэхдээ түүнийг баг плей-оффын эхний шатандаа хүнд ялагдал хүлээгээд байгаа. Тиймээс шагналаа баталгаажуулахын тулд “Атланта”-тай хийх дараагийн тоглолтод анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатай тулгараад байна.