Miley Cyrus шинэ шивээс хийлгэжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Miley Cyrus шинэ шивээс хийлгэжээ

Өсвөр насныхны дунд илүүтэй нэрд гарсан залуу дуучин Miley Cyrus шинэхэн шивээстэй болсон тухайгаа твиттер хуудсандаа мэдээлжээ. Баруун хөхнийхөө харалдаа хажуу талд хоёр хэсэг бүхий дугариг дүрстэй шивээс хийлгэсэн ба энэ шивээсээ хийлгэхийг маш удаан хүсч явсан гэнэ.

“Би зуны цагаар шивээсээр гангарч явах юмсан гэж маш удаан мөрөөдсөн. Маш их хүсч байсан шивээсээ хийлгэсэндээ галзуу юм шиг л баярлаж байна. Энэхүү шивээс маань гүн утгатай дорнын дүслэл юм. Яг ямар утга агуулж буйг нууцалсан нь дээр байх. Ямартай ч миний фэнүүдэд шинэ шивээс маань таалагдах нь гарцаагүй” гэж Miley Cyrus бичжээ.

Тэрбээр бүдүүлэг хараал хэлж, мансууруулах төрлийн бодис хэрэглэж буй бичлэг нь интернэтээр цацагдсанаас хойш нэг хэсэг твиттер дэх аккаунтаа устгаад байсан ба энэ сараас жиргэж эхлээд байгаа юм.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж