Хүүхдүүд соёлтой баярлаж байгааг магтмаар байна. Өмнө нь Хүүхдийн парк, Сүхбаатарын талбай гээд хот бараг тэр чигтээ энэ өдөр хогоор дүүрдэг байсан. Өнөөдөр харин тийм биш, хүүхдүүд ч тэр, эцэг эхчүүд ч тэр хогоо ил задгай хаялгүй, соёлтой баярлаж байгаа нь гоё санагдав. Паркад ч тэр, талбайд ч тэр хогийн савыг хангалттай олноор нь байрлуулжээ. Хогийн саванд найдаад орхих биш хотын ажилчид, ТҮК-ийн үйлчлэгч нар энд тэнд унасан элдэв цаас, хогийг тэр дор нь цэвэрлэж, цэмбийлгээд энэ жилийн Хүүхдийн баяр мөн ч урамтай болж байна.
Хогоо газар хаяж, хотоо бохир болгоогүй хүүхэд бүрт баярлалаа.

Э.ТЭКҮ