Олимпийн аваргын төрсөн өдөр

Хуучирсан мэдээ: 2013.06.01-нд нийтлэгдсэн

Олимпийн аваргын төрсөн өдөр

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,
Олимпийн алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Түвшинбаярын төрсөн
өдөр өнөөдөр тохиож байна. Бээжингийн олимпийн наадмаас Монголын
тамирчдын түүхэн дэх анхны алтан медалийг хүртэж, өнгөрсөн жил
Лондонгийн татамиас олимпийн мөнгөн медалийг эх орондоо авчирсан
гайхамшигт амжилтын эзэн, Олимпийн аваргадаа баярын мэнд хүргэе. Өнөөдөр
мөн хүндийг өргөлтийн спортын ОУХМ, Гавьяат тамирчин Н.Баярмаа
мэндэлсэн бол маргааш паралимпийн анхны аварга Д.Баатаржавын, хоёр хоногийн дараа Олимпийн аварга Э.Бадар-Ууганы төрсөн
өдөр тохиодог.

Ихрийн ордонд мэндэлсэн ид хавтай тамирчдадаа баярын мэнд хүргэе.

Гэрэл зургийг Ч.ГАНБАТ

Б.ЭНХМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж