Киргизэд эсэргүүцлийн жагсаал болжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.01-нд нийтлэгдсэн

Киргизэд эсэргүүцлийн жагсаал болжээ

Киргизэд Канадын эзэмшлийн алт олборлодог нэгэн томоохон компанийн  үйл ажиллагааг эсэргүүцсэн олон зуун хүний жагсаал болжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр ойролцоогоор 1000 гайруй хүн оролцсон бүтэн өдрийн турш үргэлжилсэн уг  жагсаал  Канадын "Centerra Gold" компанийг эсэргүүцэж буй нь энэ аж. Жагсагчдын зүгээс тус компаний үйл ажиллагааг эсэргүүцэх болсон нь тус улсад  олборлолт хийж буй Камтор уурхайгаас Киргизийн ард түмэн илүү хувь хүртэх ёстой хэмээн үзсэнтэй холбоотой аж.

Харин “Centerra Gold”-ийн зүгээс “бид 660 сая евро буюу нэг тэрбум ам долларын татварыг Киргизийн Засгийн газарт төлсөн. Энэхүү татвар тус улсын нийгмийн олон төслүүдэд зарцуулагдаж байгаа” хэмээн мэдэгдэл хийсэн байна. Үүсээд буй нөхцөл байдалтай уялдан Киргизийн Засгийн газраас одоогоор уурхайн ойр орчимд онц байдал зарлаад байгаа гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж