Гэр хорооллыг барилгажуулах ажил эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.06.01-нд нийтлэгдсэн

Гэр хорооллыг барилгажуулах ажил эхэллээ

“Шинэ бүтээн байгуулалт” зорилтот хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллыг барилгажуулах ажил өчигдөр Баянзүрх дүүргээс эхэллээ. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэд бүтцийг нэгдсэн бодлогоор барьж, байгуулах ажлыг төрөөс хийхээр зааж өгсөн юм. Тиймээс “Чингис бонд”-ын хөрөнгөөс 24.3 тэрбум төгрөг гаргаж, Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороо руу баригдах орон сууцны хорооллын дэд бүтцэд зарцуулахаар төлөвлөжээ. Харин тендэрт шалгарсан компаниуд орон сууц барьж байгуулна. Ингэхдээ газраа иргэдтэй тохиролцон чөлөөлнө. Баянзүрх дүүргийн дээрх хоёр хороонд 700 гаруй өрх амьдардаг юм байна. Харин газраа чөлөөлснөөр дээрх хороодод 10 мянга гаруй айлын орон сууцны хороолол баригдана. Мөн сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газрууд ч орон сууцны хорооллоо даган сүндэрлэнэ. Ингэснээр хүүхэд, багачууд гэрийнхээ ойролцоо сурч боловсрох боломж нээлттэй болно.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж